МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙД Н.ЭНХБОЛД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД СҮНЬ ВЭЙДУНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдуныг ЭСЯ-нд хүлээн авч уулзав.
Уулзалтаар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх хүрээнд хоёр тал 2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн айлчлал, арга хэмжээ болон худалдаа, эдийн засаг, төсөл хөтөлбөрийн хамтын ажиллагааг ахиулах, бодит үр дүнд хүргэх чиглэлээр өргөн хүрээнд санал солилцов.