ИРГЭДИЙН АНХААРАЛД
БНХАУ-д хүний метапневмовирус /Mycoplasma pneumoniae/ “HMPV” гэх томуугийн вирусын халдвар Хятадын хойд болон өмнөд нутгуудад буурч байгаа тухай Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос мэдэгдсэн.
Хэдийгээр вирусын тархалт буурч байгаа ч урьдчилан сэргийлэх, вирусээс хамгаалах дараах зөвлөмжүүдийг иргэдэд хүргүүлж байна. Үүнд:
1. Халдвар авах магадлалыг бууруулахын тулд гараа ойр ойрхон угаах, амны хаалтыг тогтмол зүүж хэвших,
2. Хангалттай унтаж, зохистой хооллож, биеийн тамирын дасгал хөдөлгөөн тогтмол хийж, ажил амралтаа зохицуулж, хэт ачааллаас зайлсхийх,
3. Гэрийн болон албан тасалгааны агаарын солилцоог тогтмол хийж цэвэр агаар оруулж байх,
4. Олон нийтийн газраар ахмад настан болон бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, амьсгалын замын цочмог халдвартай өвчтөнүүдтэй холбоо тогтоохыг багасгах зэрэг болно.
Хятад улсад зорчихоор ирж байгаа болон тус улсад ажиллаж, амьдарч байгаа манай улсын иргэд “HMPV” вирусын томуугаас урьдчилан сэргийлж, холбогдох зөвлөмжийг дагаж мөрдөхийг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.