МОНГОЛ, ХЯТАДЫН СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ЯРИЛЦАВ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Сун Елитэй Бээжин хотноо энэ сарын 6-ны өдөр уулзлаа. Уулзалтын үеэр талууд хүмүүнлэгийн солилцоог хөгжүүлэх хүрээнд соёл, залуучууд, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.