images

ЭЛЧИН ЗӨВЛӨХ Г.БУМЦЭНД, БНХАУ-ЫН ГХЯ-НЫ ХИЛ, ДАЛАЙН ХЭРГИЙН ГАЗРЫН ДЭД ЗАХИРАЛ ЖАО ЛИЖЯНЬ-ТАЙ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ

2025-01-06

153

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Г.Бумцэнд, БНХАУ-ын ГХЯ-ны Хил, далайн хэргийн газрын дэд захирал Жао Лижянь-тай 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр уулзав.

Уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хилийн боомтоор нэвтрүүлэх бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх үүднээс 2025 онд хилийн зарим  боомтуудыг нэмэлт цагийн хуваариар ажиллуулах болон Монгол, Хятадын Хилийн асуудлаарх хамтын ажиллагааны механизмын харилцааг бэхжүүлэх асуудлаар санал солилцов.