images

“UB OPPORTUNITY” АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-12-06

118

Монгол Улсын Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар энэ сарын 5-7-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо ажиллаж, 6-ны өдөр “Ub opportunity” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцож, ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх дэд бүтцийн төслүүдийг танилцуулав.

Арга хэмжээг нээж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд үг хэлэв.  Арга хэмжээнд 200 аж ахуйн нэгжийн 500 гаран төлөөлөгчид оролцов.