images

БҮГД НАЙРАМДАХ УЛСЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛСНЫ 100 ЖИЛИЙН ОЙН ӨДРИЙГ БЭЭЖИН ХОТНОО ТЭМДЭГЛЭВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-11-29

147

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийг тохиолдуулан Бээжин хотноо ажиллаж, амьдарч, сурч буй монгол иргэдийн төлөөллийг оролцуулан энэхүү түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэв. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Энхболд хүндэтгэлийн арга хэмжээг нээж үг хэлэв.


Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Дуурь бүжгийн эрдмийн театр, Улаанбаатар Театрын уран бүтээлчид үндэсний болон сонгодог урлагийн тоглолт толилуулав.
Энэ нь тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлсэн, үндэсний эв нэгдлийг чухалчилсан нэгэн чухал  арга хэмжээ болов.