images

“БҮС БА ЗАМ”-ЫН ДАГУУХ ОРНУУДЫН ДИПЛОМАТУУДЫН УНАДАГ ДУГУЙН УРАЛДААНД ОРОЛЦЛОО

Элчин сайдын яамны мэдээ

2024-12-02

34

Хятадын дугуйн холбооны улсын биеийн тамир, спортын ерөнхий газрын дугуй, туялзуур сэлэмний удирдлагын төвөөс БНХАУ-ын Жөжян мужийн Жөүшань хотноо 2024 оны 12 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулсан ““Бүс ба Зам”-ын дагуух орнуудын дипломатуудын унадаг дугуйн уралдаан”-д Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дипломатууд амжилттай оролцов.

Уралдаанд нийт 20 гаруй улсын болон хятадын орон нутгийн нийт 1000 орчим элч төлөөлөгч, оюутан, дугуйчид, дугуй сонирхогчид оролцож, далайн эргийн эртний хот болох Жөүшань хотын үзэсгэлэнт байгальд уралдан, уул, далайгаар аялсан нь тэмцээний нэг онцлог байсан.

Монгол, Хятад хоёр улсын унадаг дугуйн харилцаа 70 жилийн түүхтэй. Манай улсын холын зайн унадаг дугуйн тамирчид 1954 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-ын Ардын Төв Засгийн газрын Биеийн тамир спортын хорооны урилгаар олон улсын хөдөлмөрчдийн “Майн 1”-ний баярт оролцохоор Монголын Биеийн тамир, спортын улсын хорооны орлогч дарга н.Дамбын удирдлагаар нийт 1400 гаруй км замыг туулж, Бээжин хотноо хүрэлцэн ирж байсан билээ.

Тэмцээнд оролцохын зэрэгцээ энэхүү уралдаан нь хоёр улсын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэдгийг Жөүшань хотын Динхай дүүргийн Соёл, радио, телевиз, аялал жуулчлал, спортын газраас тэмдэглэн, ЭСЯ-нд талархлын захидал илгээв.