images

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-ЫН БЭЭЖИН ХОТОД АЙЛЧЛАВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-11-19

117

БНХАУ-ын Ардын дээд шүүхийн урилгаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг тэргүүтэй тус зөвлөлийн зарим гишүүд болон бусад албаны хүмүүс Бээжин хотноо 2024 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд айлчлав.

БНХАУ-ын Ардын дээд шүүхийн тэргүүн дэд дарга, нэгдүгээр зэргийн их шүүгч Дөн Шюймин төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд талууд Шүүхийн ерөнхий зөвлөл болон БНХАУ-ын Ардын дээд шүүх хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулав. Төлөөлөгчид мөн БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Цахим шүүхийн лаборатори, Үндэсний шүүгчдийн коллеж, Бээжин хотын цахим шүүхтэй тус тус танилцав.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭСЯ