images

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЛИ ЧЯНТАЙ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-11-06

127

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Шанхай хотноо албан ёсны уулзалт хийв. 

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, тухайлбал, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, хилийн боомтыг харилцан холбох, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, инноваци, шинэ эрчим хүч, ногоон болон цахим эдийн засаг зэрэг асуудлаар өргөн хүрээнд дэлгэрэнгүй санал солилцов. 

Уулзалтын дараа хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслол болов.

Талууд өнгөрсөн сард Исламабад хотод Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын анхны уулзалт амжилттай болсныг тэмдэглээд, цаашид Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэхээр санал нэгдэв.