ЭЛЧИН САЙД Н.ЭНХБОЛД БНХАУ-ЫН БҮХ ХЯТАДЫН АРДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ИХ ХУРЛЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ
Энэ өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны Гадаад харилцааны газрын дарга Ван Вэньтай уулзаж, хоёр талын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа, цаашид талуудын хамтран хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов. Уулзалтад УИХ-ын даргын зөвлөх Д.Энхбат оролцов.