images

ОЮУТНЫ ХОЛБОО ШИНЭ ГИШҮҮДЭЭР ХҮРЭЭГЭЭ ТЭЛЛЭЭ

Арга хэмжээ

2024-10-22

562

Хятад дах монгол оюутны нэгдсэн холбоо /ХМОНХ/ бүх гишүүдийн хурлаа 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус улсад суугаа Элчин сайдын яаман дээрээ зохион байгуулсан ба хуралд ЭСЯ,  тус холбооны удирдах зөвлөл,  Бээжин хотын оюутнуудын төлөөлөл танхимаар болон бусад хотод суралцаж буй оюутнууд цахимаар оролцлоо.  Хурлын үеэр холбооны шинэ гишүүдийг элсүүлэх арга хэмжээ зохион байгуулахын зэрэгцээ 2024-2025 оны хичээлийн жилд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн.

2004 онд оюутнуудын санаачилгаар үүсгэн байгуулагдсан тус Холбоо энэ хичээлийн жилд “Эрдмийн гүүр”, “Би дэлхийн хүн” зэрэг эрдэм шинжилгээ, соёлын арга хэмжээ, ахлах ангийн оюутнуудад дадлага хийх боломжийг нээх болон мөн оюутны нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг эхлүүлэх зэрэг оюутан суралцагсдад чиглэсэн ач холбогдол бүхий ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.