images

МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 75 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-10-21

151

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам Хятадын гадаад орнуудтай харилцах найрамдлын нийгэмлэгтэй хамтран Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт Бээжин хотноо 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулав.

Хүндэтгэлийн арга хэмжээнд монголын талаас Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, хятадын талаас Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Ли Хунжун нар оролцож, нээлтийн үг хэлэв.

Энэ удаагийн арга хэмжээнд БНХАУ-ын төр, засгийн байгууллага, бизнес, аж ахуйн нэгжүүд, суугаа улс дахь гадаадын Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн зэрэг төлөөллөөс гадна БНХАУ-д ажиллаж, оршин сууж, суралцаж буй Монгол иргэд зэрэг 600 орчим зочид, төлөөлөгчид оролцов.   

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол, Хятад хоёр улсын уран бүтээлчид болох Монгол Улсын соёлын элч - Морин хуурын чуулгын “Чөлүгэн” хамтлаг, Хятад улсын Радиогийн үндэсний хөгжмийн чуулгын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болов.