ЭЛЧИН САЙД Н.ЭНХБОЛД БНХАУ-ЫН ГХЯ-НЫ АЗИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ ЛЮ ЖИНЬСУНТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын захирал Лю Жиньсунтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ойрын үед хэрэгжүүлэх зарим томоохон арга хэмжээний талаар ярилцав.