images

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Элчин сайдын яамны мэдээ

2024-09-19

61

Манай улсын иргэд БНХАУ-ын агаарын тээврийн компаниар зорчих үедээ онгоцны бүхээгт цахилгаан тамхи татсан тохиолдол гарсантай холбогдуулан дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Үүнд:

 

               Онгоцны бүхээгт тамхи, цахилгаан тамхи зэргийг татсан тохиолдолд БНХАУ-ын “Хэв журам сахиулах, шийтгэл оногдуулах тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу 10000 хүртэлх юаниар торгох, 5 хоногийн хугацаанд саатуулах, хүндэвтэр гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хуулийн зохицуулалттай байдаг болно.

 

 

                                                                МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ