images

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ДЭД ДАРГА ХАНЬ ЖӨН МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАХААР ХҮРЭЛЦЭН ИРЭВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-09-06

63

Mонгол Улсын Засгийн газрын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчлал хийхээр 2024 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.

Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор БНХАУ-ын дэд дарга Ван Чиншань айлчилж байсан билээ.

Айлчлалын үеэр БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарт бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.