images

Элчин сайд Н.Энхболд БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын захирал Лю Жиньсунтай уулзав

Элчин сайдын яамны мэдээ

2024-08-29

106

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд үүрэгт ажилдаа орсонтойгоо холбогдуулан 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 10:00 цагт БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын захирал Лю Жиньсунтай танилцах уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.