СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Сүүлийн үед манай улсын иргэд БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ санаатайгаар буу болон сум биедээ авч орж ирэх тохиолдол гарч байгаа тул БНХАУ-д зорчихдоо тус улсын холбогдох хууль тогтоомжийг хүндэтгэж хууль бус үйлдэл хийхгүй байж, гэмт хэрэгт холбогдохгүй байхыг анхааруулж байна.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд заасны дагуу улсын хилээр зэвсэг, сум, хуурамч мөнгөн тэмдэгт хууль бусаар нэвтрүүлсэн этгээдийг 7 жилээс доошгүй хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг болно.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ