images

МОНГОЛ, ХЯТАД ХҮҮХЭД БАГАЧУУДЫН СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Арга хэмжээ

2024-08-23

531

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Монголын соёл, мэдээллийн төвд 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Монгол, Хятадын хүүхдүүдийн соёлын солилцооны “Бяцхан дипломатуудыг Монголын соёлтой танилцуулах өдөрлөг” ээлжит арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгт оролцсон хүүхдүүд өөрсдийн үндэсний урлаг, соёлын өвийг харилцан сонирхуулж, харилцан бие биеэсээ суралцаж, илүү ойртон дотносож танилцах боломжийг бүрдүүлсэн юм.

Энэхүү арга хэмжээ нь оролцогчдод Монголын өв соёл, зан заншил, байгалийн үзэсгэлэнт газруудыг танилцуулж, Монгол Улсыг сурталчлахад чиглэгдсэн билээ.

Энэ удаагийн арга хэмжээний онцлох үзүүлбэрүүдээс дурдвал, монгол хүүхдүүд “Буурал морь” дууны аяыг төгөлдөр хуур хөгжмөөр, “Улаанбаатрын үдэш” дууны аяыг ёочин хөгжмөөр тус тус тоглож сонирхуулсан бол хятад хүүхдүүд дуу дуулж, өөрсдийн үндэсний аллегро хэмээх хятадын уламжлалт рэп урлагийн үзүүлбэрээ толилуулсан нь оролцогчдын анхаарлыг ихээхэн татлаа.

Энэхүү өдөрлөг нь Монгол, Хятад хоёр орны ирээдүй болсон залуу үеийнхэн соёлын солилцоогоор дамжуулан харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, найрсаг харилцааг бэхжүүлэх чухал алхам болж байна.