images

“МАНЛАЙЛЛЫН 17 ТӨРХ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ ЧИНГИС ХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙД БОЛОВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-08-23

102

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн Чингис хааны үндэсний музейд нээгдлээ.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэхэд монгол эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмрийг тодотгон харуулсан энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Т.Волавая нар нээв.

НҮБ-ын Женев дэх төв нь 2022 оноос Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд дэлхийн эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмрийг харуулсан цуврал үзэсгэлэнг  зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор Вьетнам, Гүрж, Португал зэрэг нийт 8 улсад гаргаад байгаа юм.

Цуврал үзэсгэлэнг зохион байгуулах орны нэгээр шалгарсан манай улс тус үзэсгэлэнг НҮБ-ын Женев дэх төв, Швейцарын Эмэгтэйчүүдийн нийгэмлэгтэй хамтран өөрийн орондоо ийнхүү зохион байгуулж байна.

“Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарыг дуустал Чингис хааны үндэсний музейд тавигдана.

Эх сурвалж: https://mfa.gov.mn/79600