“Торгоны замын хөрөнгө оруулалт-III: Алт болон нүүрсний төсөл танилцуулах хурал”-ыг зохион байгуулав
Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Худалдааны төлөөлөгчийн газар, Хятадын уул уурхайн ассосиаци, Тригтек ХХК хамтран 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “Торгоны замын хөрөнгө оруулалт-III: Алт болон нүүрсний төсөл танилцуулах хурал”-ыг Бээжин хотноо зохион байгуулав.
Тус хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, хөгжлийн чиг хандлага” сэдвээр үндсэн илтгэл тавьж, Хятадын уул уурхайн ассосиацийн Нарийн бичгийн дарга Чө Чанбө үг хэлж, Монголын Уул уурхайн үндэсний ассосоацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа цахимаар тус тус оролцов.
Энэ удаагийн хуралд хятадын талын 28 аж ахуйн нэгж байгууллагын 52 хүн, монголын талаас 9 компаний 19 төлөөлөл оролцож, алтны үндсэн болон шороон орд, нүүрсний уурхайн нийт 10 гаруй төсөл хөтөлбөрийг танилцуулав.
Хурлын үеэр оролцогчид энэхүү арга хэмжээ тогтмолж, илүү үр дүнтэй, бүтээлч болж буйд талархал илэрхийлж, цаашид Монгол Улсын уул уурхайн салбарыг сурталчлах, уул уурхайн үйл ажиллагааг танилцуулах уулзалт, арга хэмжээг хамтран зохион байгуулах талаар гаргаж байв.
Хятадын уул уурхайн ассосиаци 2024 оны 10 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Тяньжин хотноо зохион байгуулагдах China mining expo-д урьсан бөгөөд тус экспогийн хүрээнд Монгол Улсын уул уурхайн салбарыг сурталчлах арга хэмжээг зохион байгуулах саналыг тавив.
---оОо---