images

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР САНАЛ ӨГӨХ ТУХАЙ

Элчин сайдын яамны мэдээ

2024-06-04

272

Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны 5 дугаар сарын 06-наас 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай. Үүнд:

  • https://election.burtgel.gov.mn/request хаягаар орон шууд бүртгүүлэх;
  • https://election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг [email protected]  цахим шуудангаар ирүүлж бүртгүүлэх;
  • Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс /Бээжин дэх Элчин сайдын яамны Консулын хэлтэс/-д биечлэн ирж бүртгүүлэх зэрэг болно.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч Та 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ /Бээжин дэх Элчин сайдын яам/-нд байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн ирж саналаа өгнө.

Монгол Улсын иргэн Таныг Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.

МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН БЭЭЖИН ХОТОД ИРГЭДИЙН САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС

Хаяг: №.2, Xiushui Beijie, Jainguomen Wai, Chaoyang District, Beijing, 100600 China /北京市朝阳区建国门外秀水北街2号蒙古国大使馆/

Шуурхай утас: 0086-17600787323

Цахим шуудан: [email protected]

2024 оны 6 дугаар сарын 04-ны өдөр