images

МАНАЙ УЛСААС БНХАУ-Д ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОГЧ АЖ АХУЙН НЭГЖИД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-05-17

285

Монгол, Хятад хоёр улсын уул уурхайн бус бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, ХХААХҮЯ, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газартай хамтран энэ сарын 15-ны өдөр манай улсын хүнсний бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжид БНХАУ-ын импортын хүнсний бүтээгдэхүүний стандарт, тус улсын гаалийн системийн бүртгэл зэрэг сэдвээр цахим сургалт зохион байгуулав.

Энэ удаагийн сургалтад манай улсын мах, махан бүтээгдэхүүн, усны бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлогч 70 гаруй аж ахуйн нэгжийн 120 төлөөлөл хамрагдав. 

Одоогоор Монгол Улсаас БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй 22, усны бүтээгдэхүүн экспортлох эрхтэй 5, гурил экспортлох эрхтэй 13, самар экспортлох эрхтэй 15 аж ахуйн нэгж байгаа болно. 

Хүнсний бүтээгдэхүүн экспортлох эрхтэй аж ахуйн нэгжийн жагсаалтыг БНХАУ-ын ГЕГ-ын цахим хуудаснаас харах боломжтой. 

https://ciferquery.singlewindow.cn/

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia