МОНГОЛ, ЗӨВЛӨЛТИЙН ДАЙЧДЫН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨВ
Дэлхийн 2 дугаар дайны ялалтын 79 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын Жанчхүү хотын Жанбэй хошуун дахь Монгол, Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээ 5 дугаар сарын 6-ны өдөр болж, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Уг ёслолын арга хэмжээнд ОХУ, Азербайжан, Армени, Беларусь, Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистаны ЭСЯ-дын дипломат ажилтнууд болон Батлан хамгаалахын атташе нар, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, хятадын талаас Жанчхүү хотын Ардын засгийн газрын орлогч дарга нар оролцлоо.
Цэцэг өргөх ёслолын арга хэмжээний үеэр төлөөлөгчид амь үрэгдсэн дайчдын бунханд хүндэтгэл үзүүлж, дурсгалын музейг үзэж сонирхсон болно.