images

КАРАЧИ ХОТОД УРЛАГИЙН ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-05-02

250

Монгол Улсын ЭСЯ-ны төлөөлөл хавсран суугаа Пакистан Улсын Карачи хотод томилолтоор ажиллах үеэрээ 2024 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Пакистаны Урлагийн зөвлөлийн концертын танхимд Монголын үндэсний урлагийн “Эртний цуурай” хамтлагийн тоглолтыг зохион байгууллаа. 

Энэхүү арга хэмжээг Пакистан дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар болон Пакистаны Урлагийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд тус ЭСЯ-ны Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг нээлтэд оролцож үг хэлэв.

Энэ удаагийн тоглолт нь Монгол, Пакистан хооронд 1962 онд дипломат харилцаа тогтоосноос хойш тус улсад анх удаа Монголын урлаг соёлын төлөөлөгчид хүрэлцэн ирж, тоглолт хийсэн тохиолдол болсноороо онцлог байсны зэрэгцээ Монгол Улсыг сурталчлан таниулах чухал арга хэмжээ болов. Тоглолтыг 400 гаруй үзэгч үзэж, Пакистаны томоохон хэвлэл, мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.  

Түүнчлэн “Эртний цуурай” хамтлаг Пакистанд байх хугацаандаа пакистаны уран бүтээлчидтэй хамтарсан уран бүтээл гаргахаар болсон юм.