images

Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 2-ны өдөр хүртэл тус улсын Карачи хотод томилолтоор ажиллаж байна.

Элчин сайдын яамны мэдээ

2024-04-29

289

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ нь Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсыг хавсран суудаг бөгөөд энэ хүрээнд Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 2-ны өдөр хүртэл тус улсын Карачи хотод томилолтоор ажиллаж байна.

Томилолтын эхний өдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг Карачи дахь Консулын корпусын ахлагч Бүгд Найрамдах Индонез Улсаас Карачи хотод суугаа Ерөнхий консул Жүн Кунчоро Хадининграттай ёслолын уулзалт хийж, хоёр талын сонирхсон асуудлаар санал солилцов. 

Карачи хот нь Пакистан улсын хамгийн том хот, худалдаа, эдийн засаг, соёл урлагийн төв бөгөөд ЭСЯ-ны төлөөлөгчид томилолтын хугацаандаа Пакистаны Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоо, Пакистаны Худалдаа, хөгжлийн газар болон Пакистаны Урлагийн зөвлөлийн удирдлагуудтай тус тус уулзахаас гадна Монгол Улсын үндэсний соёл, урлагийг сурталчлах арга хэмжээнд оролцоно.