ШХАБ-ын НБДНГ-аас зохион байгуулсан “Олон улсын Наурызын өдөр”-ийн арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөл оролцож, эх орноо сурталчлав.
ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Наурыз”-ийн баярын арга хэмжээ 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр НБДНГ-т зохион байгуулагдав.
Арга хэмжээнд ШХАБ-ын ажиглагч гишүүний хувиар Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг оролцлоо. Мөн тус улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөл уг соёлын арга хэмжээний үеэр Монгол Улсаа сурталчлах ажлыг амжилттай зохион байгууллаа.