images

ЭЛЧИН САЙД Т.БАДРАЛ БУЛГАН-ТАКАШИКЭН БООМТОД АЖИЛЛАВ.

Элчин сайдын яамны мэдээ

2024-03-31

373


​         Элчин сайд Т.Бадрал 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ШУӨЗО-ы Такашикэн боомтод Алтайн бүс нутаг, Чингэл сум болон Булган-Такашикэн боомтуудын хил хяналтын байгууллагын удирдлагатай уулзалт хийн, тус боомтын хэвийн ажиллагааг хангах, холбогдох асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал солилцов.


Уулзалтад монголын талаас Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг, Ховд аймгийн Булган сумын засаг дарга Ж.Дамдинбазар, Хилийн ангийн захирагч Б.Батхүү,Ховд аймгийн Булган дахь Гаалийн газрын дарга О.Лхагва-Эрдэнэ зэрэг албаны хүмүүс, хятадын талын төлөөлөгчдийг Алтайн бүс нутгийн орлогч дарга Сүнь Яньжүнь ахлан оролцсон бөгөөд боомтуудын харилцан уялдаатай төлөвлөлт, бүтээн байгуулалтыг түргэтгэх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, суудлын авто машин нэвтрүүлэх, хилээр нэвтрэх зорчигчдод үүсч буй хүндрэл чирэгдэлтэй асуудлыг шийдэх асуудлыг хэлэлцэв.


​Хятад талаас ойрын хугацаанд суудлын автомашин хилээр нэвтрүүлэх, зорчигч тээврийн 2 автобус нэмж явуулах зэрэг асуудлыг нааштай шийдэхийн зэрэгцээ тус боомтын ачаа тээврийн шинэ гарцын бүтээн байгуулалтын зураг, төслөө монголын талд ирүүлэхээ илэрхийлэв. Мөн Булган боомтын хилээр гарах чиглэлд шинээр 1 гарц байгуулсан бөгөөд хятадын тал 2024 онд 3 сая.тн уул, уурхайн бүтээгдэхүүн хүлээн авахаар төлөвлөсөн байна. Цаашид орон нутаг, боомтын захиргааны байгууллага хоорондын харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар и