images

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТЫГ ДАГАЛДАН МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙД Т.БАДРАЛ БНХАУ-ЫН ШУӨЗО-Д ЭНЭ ӨДРҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙНА.

Элчин сайдын яамны мэдээ

2024-03-30

309

​Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2024 оны 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд БНХАУ-ын ШУӨЗО-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хугацаанд ШУӨЗО-ы намын дарга Ма Шинруйтай 3 дугаар сарын 28-ны өдөр уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.


​Мөн МҮХАҮТ болон ШУӨЗО-ы Худалдааг дэмжих олон улсын зөвлөл хамтран 2024 оны 3 дугаар сарын 29-ны өдөр ШУӨЗО-ы Өрөмч хотноо “Ховд-Шинжаан” бизнес форум зохион байгуулж, хоёр талын 270 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцов. Энэхүү форумд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, зам тээврийн харилцаа, баруун бүсийн Шинэ Ховд аж үйлдвэр, технологийн паркийн талаар танилцуулж, аж ахуйн нэгж хооронд хамтын ажиллагааны 4 баримт бичигт гарын үсэг зурав.


​Монгол Улсаас ШУӨЗО-той хөгжүүлж буй хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Элчин сайд Т.Бадрал, ШУӨЗО-ы АЗГ-ын Гадаад хэргийн албаны дарга Тянь Чи-тай 2024 оны 3 дугаар сарын 29-ны өдөр уулзаж,Улаанбаатар хотод зохион байгуулах Монгол Улсын ГХЯ, БНХАУ-ын ШУӨЗО-ы АЗГ хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн гуравдугаар хурлын бэлтгэл, тус ӨЗО-той хиллэж буй 4 боомтын хэвийн ажиллагааг хангах, суудлын авто машин хилээр нэвтрүүлэх зэрэг асуудлаар санал солилцов