images

ЗУДЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙГООР “ХҮМҮҮНЛЭГИЙН АНДУУД” АРГА ХЭМЖЭЭГ БЭЭЖИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-02-29

304

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоотой хамтран “Хүмүүнлэгийн андууд” уулзалт арга хэмжээг ЭСЯ-нд 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.  

Монголын Улаан загалмай нийгэмлэгээс санаачлан зохион байгуулсан уг арга хэмжээг нээж, Элчин сайд Т.Бадрал, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны Зүүн Азийн төлөөлөгчийн газрын тэргүүн Ольга Жумаева нар үг хэлсэн бөгөөд МУЗН-ийн зүгээс Монгол Улсад үүсээд буй зудын нөхцөл байдал, малчдад тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, Засгийн газар болон МУЗН-ээс хэрэгжүүлж буй арга хэмжээ, үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн талаар танилцуулав.

Энэхүү арга хэмжээнд манай улсыг хавсран суугаа 21 улсын ЭСЯ, Дэлхийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болон БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөл оролцсон бөгөөд зарим улсын зүгээс хүмүүнлэгийн тусламж, хандив өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн болно.