ЭМГЭНЭЛ
Монгол төрийн хамгийн ариун үүрэг болох ард түмнийхээ амь нас, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсээ хэрэгжүүлэхдээ амь насаа алдсан Онцгой байдлын алба хаагчдын гэр бүл, эхнэр, хүүхдүүд, аав ээж, ахан дүүст нь Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олон зүрх сэтгэлийнхээ гүнээс эмгэнэл илэрхийлье!
Энх цагийн баатрууд та бүхний баатарлаг гавьяаг Монголын хойч үеийнхэн мөнхөд дурсан санах болно гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал болон ЭСЯ-ны хамт олон