images

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН АСУУДЛААРХ НҮБ-ЫН ГУРАВДУГААР БАГА ХУРЛЫГ УГТСАН УУЛЗАЛТЫГ БЭЭЖИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ

Арга хэмжээ

2024-01-19

421

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв хамтран далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ЭСЯ-ны төлөөллийн уулзалтыг 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулав.  

Уг арга хэмжээ нь Руанда улсад 2024 оны 6 дугаар сард болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын гуравдугаар бага хурлыг угтан далайд гарцгүй 32 хөгжиж буй орны хамтын ажиллагааг идэвхжүүлэх, мэдээлэл солилцоог нэмэгдүүлэх зорилготойгоор зохион байгуулсан юм. 

Арга хэмжээг нээж, тус ЭСЯ-ны элчин зөвлөх Л.Мөнхтүшиг, Далайд гарцгүй орны олон улсын судалгааны төвийн захирал Д.Дөлгөөн нар үг хэлэх үеэрээ хамтын ашиг сонирхлоо хамгаалах, тулгарч буй нийтлэг сорилтуудыг шийдвэрлэхийн тулд далайд гарцгүй орнуудын нягт хамтын ажиллагаа, олон улсын тавцанд нэгдсэн дуу хоолой чухал байгааг онцлон тэмдэглэв.