images

МОНГОЛ, ХЯТАДЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУСГАЙ ЭЛЧ НАР УУЛЗАВ

Арга хэмжээ

2024-01-26

403

Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч О.Одбаяр Бээжин хотноо 2024 оны 1 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Бүх Хятадын Байгаль орчны холбооноос зохион байгуулсан ““Бүс ба Зам”-ын Эдийн засаг, байгаль орчны хамтын ажиллагааны III форум”-д урилгаар оролцож, үг хэлэв.

Энэ үеэр тэрээр БНХАУ-ын уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч Лю Жэньминтэй уулзаж, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, ган, хуурайшилтын эрсдэлийг бууруулах, цөлжилттэй тэмцэх асуудлаар хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.

Энэ удаагийн уулзалт нь хоёр улсын уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч нар уулзсан анхны уулзалт болсноороо онцлог болж байна.