images

Хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийлээ

Арга хэмжээ

2024-01-24

284

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Соёл, мэдээллийн төвд 2024 оны 1-р сарын 22-ны өдөр уран барималч, МУЭ-ийн гишүүн А.Ихбанди, хятад зураач, Бээжин хотын Шүн И дүүргийн Соёлын төвийн дэд дарга Сүн Инхай нарын хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийлээ. 

Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнд А.Ихбанди 14 бүтээл, Сүн Инхай 20 гаруй бүтээлээ дэглэн гаргаж байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээнд Нидерланд, Шинэ Зеланд, Ирланд, Морокко, Алжир, Азербайжан, Мексик, Эквадор зэрэг улсын ЭСЯ-ны төлөөлөл болон хятадын урлагийн байгууллагуудын төлөөлөл оролцов.