Газар тариалан, мал аж ахуйн салбарт нано-квантын технологийг нэвтрүүлэгч Монгол Улсын “Төгс титэм” ХХК Тяньжин хотын “Тайда” ясны эмнэлэг, Хармөрөн мужийн “Нэнь жян” архины үйлдвэр зэрэг 10 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.
Газар тариалан, мал аж ахуйн салбарт нано-квантын технологийг нэвтрүүлэгч Монгол Улсын “Төгс титэм” ХХК энэ сарын 13-ны өдөр өөрсдийн зохион бүтээсэн эрүүл мэндийн долгион, энергийн тоног төхөөрөмжийг хятадын аж ахуйн нэгжүүдэд танилцуулж, мөн энэ үеэр Тяньжин хотын “Тайда” ясны эмнэлэг, Хармөрөн мужийн “Нэнь жян” архины үйлдвэр зэрэг 10 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.
“Төгс титэм” ХХК нь улаан чага мөөг, далайн хясаа, эрдэнэшиш, жамц давс болон зарим ховор ургамал, амьтны гаралтай түүхий эдийг ашиглан нано-квантын технологийн аргаар газар тариалан, мал аж ахуйн салбарт зориулсан “ВЕВ малын аминдэм”, ургамлын эсийн энергийг идэвхжүүлэх “ВЕВ LC бэлдмэл”, ой модны хортон шавьж устгах “ВЕВ ухаалаг бүслүүр” зэрэг биотехнологийн цуврал бүтээгдэхүүнийг бүтээсэн байна.
Мөн тус ХХК Хятадын аж ахуйн нэгжүүдтэй хамтран “Хятад, Монголын ХАА, МАА-н хамтарсан хоршоо”-г энэ оны 9 дүгээр сарын 26 –ны өдөр байгуулсан байна.