images

ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ 2023 ОНЫ ШИЛДЭГ ОЮУТАН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН

Элчин сайдын яамны мэдээ

2024-01-09

623

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын нэрэмжит 2023 оны шилдэг оюутны шалгаруулах арга хэмжээг “Бодь Интернэшнл ХХК”-ны дэмжлэгтэйгээр тус ЭСЯ-наас зохион байгуулав. Шалгаруулалтад БНХАУ-д суралцаж буй нийт оюутнуудаас 12 оюутан материалаа ирүүлэв.

ЭСЯ-ны Сонгон шалгаруулах комисс шилдэг оюутан шалгаруулах аргачлал, тавигдах шаардлагын дагуу сонгон шалгаруулалтыг хийж гүйцэтгэв. Үүнд:

Тэргүүн байр:

Мөнхбаярын Эрхэмбаяр, Чин-Хуа Их Сургуулийн Олон улсын харилцааны мэргэжлийн ангийн 3 дугаар курсийн оюутан;

Дэд байр:

Цогтын Саруул, Бээжингийн химийн технологийн их сургуулийн Химийн инженерчлэл ба технологийн мэргэжлийн ангийн 4 дүгээр курсийн оюутан

Гутгаар байр:

Үнэнбатын Буянзаяа, Чин-Хуа Их Сургуулийн Сэтгэл судлал мэргэжлийн ангийн 3 дугаар курсийн оюутан нар тус тус шалгарав.

Сонгон шалгаруулалтад идэвхтэй оролцсон оюутан, залуустаа талархал илэрхийлэхийн ялдамд эрдэм, мэдлэгийн их үйлсэд нь амжилт хүсье.

Шилдэг оюутан шалгаруулах арга хэмжээг хамтран зохион байгуулж, дэмжлэг үзүүлсэн “Бодь Интернэшнл ХХК”-ны хамт олонд гүн талархал илэрхийлье.

Оны шилдэг оюутны өргөмжлөл, шагналыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд гардуулах бөгөөд хугацааг жич мэдэгдэнэ.

 

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ