images

БНХАУ-Д СУРАЛЦАЖ БУЙ НИЙТ ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН АНХААРАЛД:

Элчин сайдын яамны мэдээ

2023-12-14

1348

Mонгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын нэрэмжит 2023 оны шилдэг оюутны шалгаруулалтыг зарлаж байна.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтад цар тахлын дараах үеийн нөхцөл байдлыг харгалзан зөвхөн бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд хамрагдах бөгөөд доор дурдсан шаардлагыг хангасан байна.

Дараах аргачлалаар шилдэг 3 оюутныг шалгаруулж, урамшуулал, өргөмжлөл олгоно.

Нэг. Шилдэг оюутан шалгаруулах аргачлал, тавигдах шаардлага:

Д/д

Шаардлага

Оноо

Үндсэн шаардлага /заавал хангасан байх/

1

2022-2023 оны хичээлийн жилийн сурлагын голч үнэлгээ /85-аас дээш байх/

20 хүртэл оноо

 

2

Хятад хэлний түвшин тогтоох шалгалт /HSK/-д тэнцсэн байх

20 хүртэл оноо

Нэмэлт оноо

1

Суралцаж буй сургуулийнхаа шилдэг гадаад оюутнаар шалгарч байсан бол

10 хүртэл оноо

2

Тухайн их, дээд сургууль болон бусад сургуулиас зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьсан бол

10 хүртэл оноо

3

Суралцаж буй болон бусад их дээд сургууль, олон нийтийн байгууллагын хүрээнд зохион байгуулагдсан олон нийтийн арга хэмжээ, урлаг, спортын тэмцээнд оролцож, амжилт гаргасан бол

20 хүртэл оноо

4

Хятад хэлний тэмцээн, уралдаанд оролцож байсан бол

20 хүртэл оноо

 

Тайлбар: Шалгаруулалтад оролцох оюутан нь 2 үндсэн шалгуурыг заавал хангасан байна. Үндсэн шалгуурт заасан шаардлагыг суралцаж буй сургуулийн сургалтын албанаас баталгаажуулсан дүнгийн хуудас, Хятад хэлний түвшин тогтоох шалгалт /HSK/-ийн дүнгийн хуудасны хуулбараар тодорхойлно.

Нэмэлт оноог тооцохдоо холбогдох тодорхойлолт, өргөмжлөл, сертификат зэрэг албан ёсны баримт бичгийг үндэслэж дүгнэнэ.

Үндсэн шалгуурт заасан оноо, нэмэлт онооны нийлбэрээр хамгийн өндөр оноо авсан 3 оюутныг онооны эрэмбээр байр эзлүүлнэ.

Хоёр. Материал хүлээн авах:

Дээр дурдсан материалуудыг хавсралт анкетын хамт 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17.00 цагаас өмнө [email protected] цахим хаягаар тус Элчин сайдын яаманд ирүүлнэ. /Нэмэлт тодруулгыг дараах утсаар зөвхөн ажлын өдрүүдэд, ажлын цагаар холбогдон тодруулна уу. Утас: 13611255895, 16600086545/

Жич: Хугацаа хэтрүүлэн ирүүлсэн болон дутуу материалыг хүлээн авах боломжгүй болохыг анхаарна уу.

Гурав. Шалгаруулалтын дүн зарлах хугацаа:

Оны шилдэг оюутныг Элчин сайдын яам болон БНХАУ дахь Монгол оюутны нэгдсэн холбооны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг шалгаруулах бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэрсийг ЭСЯ-ны цахим хуудаст байршуулна.

Дөрөв. Хавсралт анкет:

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын нэрэмжит шагналд нэр дэвшигчийн анкет:

  1. Овог, нэр:
  2. Сургууль:
  3. Салбар сургууль:
  4. Анги, мэргэжил: 
  5. Сурлагын голч дүн /2022-2023 оны хичээлийн жил/:
  6. Хятад хэлний түвшин тогтоох шалгалт /HSK/-ын оноо:

 

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ