images

Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зочилж, үйл ажиллагаатай танилцлаа. 

Элчин сайдын яамны мэдээ

2023-10-08

222

Энэ үеэр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал Монгол, Хятад хоёр улсын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэрэгжүүлэхээр төлөвлөж айлчлал, арга хэмжээний талаар мэдээлэл хийсний зэрэгцээ Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны хүрээнд бүтээн байгуулах Эдийн засгийн коридор, төмөр замын төв шугамыг шинэчлэх ТЭЗҮ боловсруулах, мөн тус коридорын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг шинэчлэх ажил хийгдэж байгаа талаар мэдээллэв. 

Мөн ЭСЯ-ны өдөр тутмын ажлын хүрээнд дэвшилт технологиудыг нэвтрүүлж байгаагийн нэг нь Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран өнгөрсөн сарын 29-нд Төрийн цахим үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг нээснийг тэмдэглэв. Ингэснээр Хятад улсад суралцаж буй оюутнууд болон оршин суугаа бусад иргэд төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээг шуурхай авах боломж бүрдсэн юм.