images

МОНГОЛ УЛСЫН БООМТЫН СЭРГЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО, БНХАУ-ЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХООРОНД МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТЫН МЕНЕЖМЕНТИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАВ.

Элчин сайдын яамны мэдээ

2023-10-18

402

Монгол Улсын Боомтын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, БНХАУ-ын Улсын Боомтын захиргааны албаны дарга Жао Зөнлян нар 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Бээжин хотноо уулзаж, Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Боомтын сэргэлтийн үндэсний хороо, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав.


 
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотноо 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хийсэн Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын Тавдугаар хуралдаанаар талуудын боомтын хамтын ажиллагааг шинэ түвшинд эрчимжүүлэх зорилгоор энэхүү хэлэлцээрийг байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэн юм. Уг хэлэлцээрээр Монгол, Хятадын хилийн боомтын хамтын ажиллагааны агуулга, харилцах механизм, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон бөгөөд уулзалтаар талууд хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хангах, хилийн боомтуудыг харилцан уялдаатай хөгжүүлэх, боомтын хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр эрчимжүүлэх, зорчигч, ачаа тээврийн харилцаанд таатай орчин бүрдүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон байна.