БНХАУ-Д ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
“БНХАУ-ын хилийн эрүүл мэндийн шалган нэвтрүүлэх журам” болон холбогдох бусад журмын дагуу 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн БНХАУ-ын хилээр нэвтрэх иргэд “БНХАУ-ын хилээр орж, гарах эрүүл мэндийн карт” бөглөх шаардлагагүй болсон тухай БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдэгдэв. Ингэснээр Хятад улсын хилээр нэвтрэхдээ QR код авдаг байсан хатуу шаардлага цуцлагдаж байна. Харин халуурах, ханиалгах, амьсгал боогдох, бөөлжих, харших зэрэг шинж тэмдэгтэй иргэд хилээр нэвтрэхдээ гаалийн байгууллагад эрүүл мэндийн мэдүүлгийг санаачилгаараа мэдүүлэх үүрэгтэй. Хэрэв санаатайгаар өөрийн эрүүл мэндийн талаар буруу мэдүүлсэн, мэдээллээ нуусан зэрэг үйлдэл гаргаснаас үүдэн халдварт өвчин тархах эрсдэл үүсгэсэн тохиолдолд хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх аж. Иймд иргэн Та дээр дурдсан өвчний шинж тэмдэгтэй тохиолдолд үнэн зөвөөр гаалийн байгууллагад мэдүүлж, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭСЯ