images

МОНГОЛ, ХЯТАД ЭМЭГТЭЙ ЗУРААЧДЫН ХАМТАРСАН “ХИЛ ХЯЗГААРГҮЙ ГОО ҮЗЭСГЭЛЭН” УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙВ

Арга хэмжээ

2023-10-31

256

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэд Монголын соёл, мэдээллийн төв байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсний нэг жилийн ойг тэмдэглэх цуврал арга хэмжээний хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр монгол, хятад эмэгтэй зураачдын хамтарсан “Хил хязгааргүй гоо үзэсгэлэн” хэмээх уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Уг үзэсгэлэнд ижил арга барилаар буюу хятад зургийн төрлөөр зурдаг зураач Ц.Соёлмаа, хятад зураач Чан Мэйжуан нар уран бүтээлээ дэглэн гаргасан юм.