images

ЭЛЧИН ЗӨВЛӨХ Л.МӨНХТҮШИГ "БҮС БА ЗАМ - ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИРГЭД ХООРОНДЫН СОЛИЛЦОО БОЛОН ӨНДӨР ЧАНАРТАЙ ХӨГЖИЛ” СЭДЭВТ ФОРУМД ОРОЛЦОВ

Элчин сайдын яамны мэдээ

2023-10-30

409

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэд тэргүүн, элчин зөвлөх Л.Мөнхтүшиг энэ өдөр Бээжингийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас зохион байгуулсан "Бүс ба зам - шинжлэх ухаан, технологи, иргэд хоорондын солилцоо болон өндөр чанартай хөгжил” сэдэвт форумд оролцож, үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ Хятад улс “Бүс ба зам” санаачилгын шинжлэх ухаан, технологи, инновацийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол, Хятад хоёр улсын боловрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ЭСЯ-ны зүгээс онцгой анхааран ажиллахаа онцолсон юм. 

Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг дээрх арга хэмжээнд оролцохын зэрэгцээ Бээжингийн Шинжлэх ухаан, технологийн их сургуульд суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, тус улсад суралцахад анхаарах зүйлсийн талаар дэлгэрэнгүй ярилцав.

 Тус сургуульд 2022-2023 оны хичээлийн жилд манай улсын 150 орчим оюутан суралцаж байгаа бөгөөд үүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж буй 130 гаруй оюутан багтаж байна.