images

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ (2023)

Элчин сайдын яамны мэдээ

2023-10-21

350

Монгол Улс болон БНХАУ-ын Гадаад харилцааны яам хоорондын Консулын XXIII зөвлөлдөх уулзалт 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулагдав. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд, хятадын талаас БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Ү Ши нар тэргүүлж оролцов.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх, монгол, хятад иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах чиглэлээрх хамтын ажиллагааг бэхжүүлэх болон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.