images

ХӨНАНЬ МУЖИЙН ЖЭНЖОУ ХОТОД “14 ДЭХ УДААГИЙН ХЯТАД-ХӨНАНЬ ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ” БОЛЖ БАЙНА.

Элчин сайдын яамны мэдээ

2023-10-03

326

БНХАУ-ын Хөнань мужийн Жэнжоу хотод  “14 дэх удаагийн Хятад-Хөнань Олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны чуулга уулзалт” 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр албан ёсоор нээлтээ хийв. Уг нээлтийн ажиллагаанд Шааньси мужийн Намын хорооны дарга Луо Яншэн, Хятад улсын худалдааны яамны дэд сайд Шэн Чюпин, Хятадын Олон улсын худалдаа дэмжих хорооны дарга Рэн Хунбинь болон албаны бусад хүмүүс оролцож үг хэлэв.

9 дүгээр сарын 27-ны өдөр Хятадын Хэнань олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны 14 дэх яармагийн онцгой арга хэмжээний нэг болох Төв Ази болон бусад бүс нутгийн улс орнуудын солилцоо хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх зорилготой “Хятад-Төв Азийн орон нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг Жэнжөү хотод зохион байгууллаа.

            Уг чуулга уулзалтад Узбекистаны Ферганск мужийн захирагч Икболжон Ергашев, , Киргизстаны Ошской мужийн захирагч Зарлык Турганбаев болон бусад орны орон нутгийн засаг захиргааны тэргүүнүүд, Беларусь, Вьетнам, Монгол болон БНХАУ-д суугаа бусад улсын Элчин сайдын яамны зөвлөхүүд, Казахстан, Арабын Нэгдсэн Эмират, Пакистан зэрэг улсын бизнесийн холбоодын тэргүүнүүд, нэр бүхий аж ахуйн нэгжийн удирдлагууд оролцов. Мөн тус арга хэмжээнд Афганистан, Иран болон бусад улс орнуудын төлөөлөл цахимаар оролцов.

Түүнчлэн энэ удаагийн экспод “Эм Ай Эм Глобал” ХХК, “Шанхай Мон Трейд” ХХК оролцож, Монгол Улсын ноос, ноолуур, арьс ширэн болон хөдөө аж ахуйн гаралтай нийт 30 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулан оролцлоо.