images

ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГ НЭЭГДЛЭЭ

Элчин сайдын яамны мэдээ

2023-10-03

192

Төрийн цахим үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хаанаас ч ойр хүргэх “ХУРДАН” цэгийг 2023 оны 9 дүгээ сарын 28-ны дөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд нээлээ. Нээлтийн ажиллагаанд Элчин сайд Т.Бадрал, ЦХХХ-ийн дэд сайд Ж.Эрхэмбаатар нар болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд, иргэдийн төлөөлөл оролцов.

Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” нээгдсэнээр төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээг авах боломж бүрдэж байна. Энэ үйлчилгээний хүрээнд Эрүүл мэндийн даатгалын төлөлтөө шалгах, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй авах боломжтой юм.

нөөдрийн байдлаар хилийн чанад дахь 7 улсын 10 цэгт төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нээгээд байгаа бөгөөд цаашид Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт ДТГ-уудад нээхээр төлөвлөж байгаа талаар ЦХХХЯ-наас мэдэгдсэн болно.

 

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭСЯ