“ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ НЭГ ЦОНХ СИСТЕМ”-ИЙН ТАЛААР ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
ЭСЯ-ны санаачилгаар БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын Импорт, экспортын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын газраас 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр монголын мах, махан бүтээгдэхүүн экспортлогч нарт зориулан хоёр дахь удаагийн “Олон улсын худалдааны нэг цонх” (www.singlewindow.cn)-ны тухай сургалтыг зохион байгуулав.
Тус сургалтад монголын талын ХХААХҮЯ, ГЕГ, МҮХАҮТ болон 30 гаруй аж ахуйн нэгжийн 79 төлөөлөл оролцлоо.