images

Монгол, Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөв

Батлан хамгаалах

2023-05-08

237

Дэлхийн 2 дугаар дайны ялалтын 78 жилийн ойг тохиолдуулан Жанчхүү хотын Жанбэй хошуун дахь Монгол, Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд 5 дугаар сарын 5-ны өдөр Батлан хамгаалахын атташе, хурандаа М.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Уг ёслолын арга хэмжээнд ОХУ, Арменийн Элчин сайд, Беларусь, , Казахстан, Тажикистан, Узбекистан, Кыргызстаны ЭСЯ-дын Элчин Зөвлөх, Батлан хамгаалахын атташе нар, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, БНХАУ-ын талаас ГХЯ, Хөбэй мужийн Гадаад харилцааны газар, Жанчхүү хотын удирдлагууд оролцлоо.

Цэцэг өргөх ёслолын арга хэмжээний үеэр төлөөлөгчид амь үрэгдсэн дайчдын бунханд хүндэтгэл үзүүлж, дурсгалын музейг үзэж сонирхов. Арга хэмжээний үеэр музейн тайлбарлагч хүндэт зочдод Монгол Улсын Баатар Л.Аюушийн баатарлаг гавьяаг онцгойлон тайлбарлаж “Монгол Цэргийн” чадварыг магтан сайшааснаараа онцлог болов.

Арга хэмжээний дараа Жанчхүү хотын захирагч, Хөбэй мужийн Гадаад харилцааны дарга тэргүүтэй албаныхан хүндэтгэлийн зоог барив.