images

БЯЦХАН ДИПЛОМАТУУДЫГ МОНГОЛЫН СОЁЛТОЙ ТАНИЛЦУУЛАХ ЦУВРАЛ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Арга хэмжээ

2023-05-02

260

“Монгол Үндэстний үнэлэмж” цогц арга хэмжээний хүрээнд тус ЭСЯ, Хятадын үйлчилгээний байгууллагын Олон улсын солилцооны хороо, Дэлхий дахин ба Хятад сэтгүүлийн редакц болон Хятадын хүүхдийн сантай тус тус хамтран 2023 оны 4 дүгээр сарын 22, 29 болон 5 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд “Бяцхан дипломатуудыг Монголын соёлтой танилцуулах өдөрлөг” 6 удаагийн арга хэмжээг зохион байгууллаа.

Эдгээр арга хэмжээнд БНХАУ-ын Гуандун, Шаньдун, Фүжянь, Шааньши муж болон Бээжин хотын бага, дунд сургуулийн 300 гаруй хүүхэд, багачууд хамрагдав.

Монгол, Хятадын соёлын солилцооны энэхүү арга хэмжээнд бяцхан дипломатууд ЭСЯ-аар зочилж, Монгол орны түүх соёлтой танилцсанаас гадна Монголын үзэсгэлэнт байгаль, аялах боломжтой газруудын талаар мэдээлэл авч, Бээжин хотод ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдтэй танилцав.

Өнөөдөр буюу 5 дугаар сарын 2-ны өдөр болсон арга хэмжээг БНХАУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үзэж сонирхсон юм.

Энэ дашрамд сонирхуулахад эдгээр цуврал арга хэмжээг шууд дамжуулсан фото зургийн цоморлигийг нийт 100 мянга гаруй хятад иргэн үзэж сонирхсон байна.