images

ЗӨВЛӨМЖ

Зөвлөмж

2023-04-18

255

Монгол Улс, БНХАУ-ын хооронд зорчигч тээврийн боомтуудын үйл ажиллагаа 2023 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн нээж, иргэдийн урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан манай иргэд БНХАУ-д хууль бусаар хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй улмаас ажилласан хугацааны цалингаа авч чадахгүй байх зэрэг тохиолдол гарч байна. 
БНХАУ-ын Гадаадын иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд 5000-10000 юаниар торгох, үйл ажиллагаа нь хүнд гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 5000-20000 юаниар торгох хуулийн заалттай тул эрхэм иргэн Та БНХАУ-д зорчих хугацаандаа хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байх, ажилд зуучилна, цалин урамшуулал өгнө гэсэн хувь хүнд хууртагдахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ