images

БНХАУ-Д СУРАЛЦАЖ БУЙ МОНГОЛ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Арга хэмжээ

2023-04-05

329

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс БНХАУ-д суралцаж буй монгол оюутнуудад зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээг 2023 оны 4дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд хүрэлцэн ирсэн оюутнуудад ЭСЯ-ны үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, БНХАУ-ын их, дээд сургуулиудын сургалтын онцлог, Хятадын Засгийн газрын тэтгэлэг болон ЭСЯ-ны зүгээс үзүүлж буй консулын үйлчилгээний талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ оюутнуудтай сонирхсон асуудлаар нь санал солилцов.

Эхний өдрийн арга хэмжээнд БНХАУ-ын Бээжингийн их сургууль, Чинхуа их сургууль, Ардын их сургууль, Бээжингийн багшийн их сургууль, Гадаад хэлний их сургуулийн 20 гаруй оюутан хамрагдав.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ