“МОНГОЛ УЛСАД ТАВТАЙ МОРИЛ” СЭДЭВТ МОНГОЛ, ХЯТАДЫН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан тус ЭСЯ, Хятадын үйлчилгээний худалдааны нийгэмлэгийн Олон улсын солилцооны зөвлөлтэй хамтран “Монгол Улсад тавтай морил” сэдэвт Монгол, Хятадын хүүхэд залуучуудын соёлын солилцооны арга хэмжээг 2023 оны 3 дугаар сарын 4-ний Бямба гарагт ЭСЯ-ны дэргэдэх Монголын соёл, мэдээллийн төвд зохион байгуулав.
Уг арга хэмжээнд Бээжин хотноо оршин сууж буй болон ЭСЯ-ны ажилтнуудын хүүхдүүдийн төлөөлөл, Бээжингийн Мөрөөдөл, Мао Жуа зэрэг бага, дунд сургуулийн 60 гаруй хүүхэд оролцлоо.
Арга хэмжээнд оролцогч хүүхдүүд өөрсдийн бэлтгэсэн үндэсний урлагийн үзүүлбэрээр харилцан мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд ЭСЯ-ны зүгээс оролцогч нийт хүүхэд, залуучуудад зориулж, Монгол орны тухай товч танилцуулга хийж, “Монголд зочлох нь” сэдэвт жүжигчилсэн тоглолт үзүүлэхийн зэрэгцээ Монголд аялах бэлтгэлээ хэрхэн хангах талаар мэдээлэл тараав.
Мөн энэ үеэр Монгол үндэсний хувцасны загварыг толилуулж, Монгол үндэсний хоолны талаар танилцуулан ирсэн зочдоо дайлсан юм.